Сербийн нэрт теннисчин Новак Жокович дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Испанийн Рафаэль Надалийг буулган авсанаар Монте-Карлогийн мастеруудын цомын тэмцээний аваргаар тодорлоо.
1цаг 52 минут үргэлжилсэн ширүүн тулаан 6:2,7:6\ 7:1\ онооны харьцаагаар өндөрлөсөн юм.
Ийнхүү дэлхийд гуравт чансаагаар эрэмблэгдэн буй Жокович Надалийн Монте-Карлогийн цомыг 9 дараалан эзэмших гэсэнНадалийн хүчит дайралтыг зогсоож чадлаа.
Сербийн нэрт теннисчин энэ хүү нэр хүндтэй цомыг 3 дахь удаагаа хүлээн аваад байгаа бөгөөд одоогоор тэдний хоорондын тоглолтын харьцаа 15:19 болж Надаль давамгайлагч хэвээрээ байна.
Тус тэмцээний шагналын сан 2,6 сая евро юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )