Сүүлийн саруудад Энэтхэгт хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг байнга шахуу үйлдэгдэх болсон. Эхэндээ гэмт хэрэгтнүүд насанд хүрсэн эмэгтэйчүүдэд халддаг байсан бол одоо бага насны охид тэдний золиос болж байна.
Хоёр хоногийн өмнө л гэхэд Дэли хотын оршин суугч нэгэн эр таван настай жаахан охиныг гэрийнх нь гаднаас хулгайлан, зэрлэгээр хүчиндсэн хэрэг гарсан юм. Сэжигтнийг хэргийн газраас 1000 гаруй км-ын алсад орших Бихар мужаас барьсан байна. Бяцхан охиныг хүчиндэж 40 цаг хорьж байсан бөгөөд сэжигтнийг Мануч Кумар гэдэг 22 настай түүний хөрш айлын хүн байжээ. Хүнд шарх авсан хөөрхий охинд одоогийн байдлаар орон нутгийн нэгэн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа юм байна. Энэ хэрэгтэй холбогдуулан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагт Энэтхэгийн бусад хот, дүүргүүдээс цугласан хэдэн зуун хүн Нью Дэли хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь Энэтхэг гэлтгүй ийм юм хийсэн хүнийг мал хөнгөлдөг засдаг шиг л засдаг байх хэрэгтэй.Насан туршдаа үйлээ эдлээд үсээ зулгаагаад явдаг тийм шийтгэл олж шийтгэх хэрэгтэй.