Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр өөрийн урилгаар тус улсад айлчилж буй MS компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийг хүлээн авч уулзлаа. Тэрээр өнгөрсөн удаа Шинэ технологи, Шинжлэх ухааны яамны ээлжит хурал дээр дэлхийн хөгжилд шинэчлэл авчирч, ирээдүйд бүтээгдэж байх технологийн нээлтүүдийн цаг хугацааг урагшлуулж чадсан хүмүүсийг эх орондоо урин авчирч Солонгосын компаниудтай холбож өгөх, үйл ажиллагааг нь илүү өргөн болгож санаа оноог нь сонсох талаар үг хэлж байсан бөгөөд үүнийхээ дагуу MS компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийг урин авчирч, одоогийн байдлаар "Samsung ", " Hyundai Car" зэрэг компаниудын удирдлагуудтай уулзах боломж гаргаж өгөөд байна.
MS компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс өнөөдөр өглөө Их хурлын гишүүдэд зориулж лекц уншиж байхдаа одоогоор дэлхийн хэмжээний од болж чадсан Солонгосын дуучин PSY, түүний адил хүмүүнлэгийн сан байгуулж олсон орлогоо сайн санааны үйлсэд хандивлах хэрэгтэй гэжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзаж буй Билл Гэйтс маргааш эх орон руугаа буцах юм.
Сэтгэгдэл ( 0 )