“Дэлхийн сая сая хүүхэд, томчуулд аз жаргал бэлэглэснийх нь төлөө Америкийн кино академиас олгов” гэсэн гэрчилгээ бүхий Оскарын титэмт барималыг зургаахан настай охин Шерли Темплид одоогоос 90-ээд жилийн өмнө олгож байсан юм.
Алтан шаргал буржгар үстэй адтай эгдүүтэй энэ охин ердөө гурван настайдаа анх дэлгэцэнд гарсан байна.
Шерли таван настайдаа /1934/ “Босоод, хөгжицгөөе”, “Одоо бас vvрд”, “Бяцхан хатагтай Маркер”, “Гэрэлт нvд” зэрэг таван кинонд зэрэг тоглож жинхэнэ од болж чаджээ.
АНУ-ын 1930-аад оны их хямралын хvнд vед Ерөнхийлөгч Франклин Рузвельт “Шерли Темпл байгаа цагт бvх юм сайхан болно” хэмээн ядарч туйлдсан ард түмнээ бяцхан охиноор тайвшруулж байсан гэдэг.
1935 оноос “XX зуун Фокс” кино компани бvтээж Шерли гол дvрд нь тоглосон кино ар араасаа цуварч эхэлжээ. “Бяцхан хурандаа”, “Уилли Уинки”, “Бяцхан босогч” гээд нэлээд урт vргэлжлэх уран бvтээлийн эзэн болсон Шерлигийн оргил vе 1935- 1938 он байлаа. “XX зуун Фокс” кино компанийн ихэнхи орлогыг бvрдvvлдэг гол жvжигчин болсон тэрээр энэ vед дөнгөж найм, есөн настай байжээ.
Хүчирхэг “Фокс” зөвхөн Шерлигийн төлөө хөдөлжээ.Хамгийн шилдэг кино зохиолчид ,бүжиг дэглээчдийг бумбагар хацар дээрээ хөөрхөн хонхорхойтой бяцхан охинд зориулан хөлсөлж байлаа.
Найман настай Шерли 3 сая долларын хөрөнгөтэй Холливудын тэргүүн баян 10 жүжигчиний нэгд тооцогдож байв.
“Новелти энд Той”компани ч охиныг дуурайлган хүүхэлдэй хийжээ.Нью-Йорк хотод гэхэд л 5 сая хуурамч хүүхэлдэй зарагдан алдарт Барбигийн өмнө нь гишгэх болжээ.
Нэрт зохиолч Томос Манн Ерөнхийлөгч Рузвельт ч түүнтэй уулзах хүсэлт тавьж байжээ.Кинонд бол тэр Ерөнхийлөгч Линкольнтой алим хуваан идэж байдаг шүү дээ.
Бас болоогүй.Бяцхан жаахан Шерли Темпли алдарт Уолт Диснейд “Цасан гоо ба долоон одой”кинонд олгосон Оскарын шагналыг ихэмсгээр гардуулж байсан гэдэг.
1936 онд Ширли 120 000,1937 онд 163 000 долларын ашиг олсоны дараа түүний орлогыг “Женерал моторс”-ын Ерөнхийлөгчтэй зүйрлэж байжээ.
.Гэвч юм бүхэнд хэмжээ бас хугацаа бас байдаг хойно Шерли Темпл өсвөр насандаа олон кинонд тоглосон ч урьдынх шигээ амжилт олж чадаагүй байна.. 1949 онд 20 гаруйхан насандаа тэрээр киноны замналаа үндсэндээ өндөрлөжээ.
Шерли 1945 онд 17 насандаа жvжигчин Жон Агартай гэрлэж, охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан vргэлжилсэнгvй. 1950-иад оны эхээр Хавайд амарч байхдаа Чарльз Олден Блэк гэдэг бизнесмэн залууд дурлаж, тэр жилээ хуримаа хийжээ. Тэд хоёр хvvтэй. Шерли Темпл 1950-иад оны сvvлчээр тэрээр телевизийн нэвтрvvлэг хэсэг хөтөлж байгаад 60-аад оноос улс төрд орсон байна.
1967 онд Бvгд найрамдах намаас Конгрессийн гишvvнд нэр дэвшсэн ч амжилт олоогүй юм. Гэвч тэрээр НVБ дахь АНУ-ынтөлөөлөгч, Гана, Чехословак улс дахь элчин сайд зэрэг нэр хvндтэй албыг хашиж байжээ.
Өнөөдөр түүний төрсөн өдөр юм. Нас өндөр болсон тэрээр зав гарвал өөрийнхээ тоглосон киног уйдалгүй үзэж бага насаа бахархан дурсан суудаг байжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 4 )
хэзээ нас барсан юм бол оо.багадаа хөөрхөн байжээ
ӨНдөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. 88226272
Нас өндөр болсон тэрээр зав гарвал өөрийнхээ тоглосон киног уйдалгүй үзэж бага насаа бахархан дурсан суудаг ажээ. ch geh shig yu ch medqui mal
Huue*****setguulchee ene hun chien nas bartsan sh dee yu ch medqui iim yunuudiig yaah gej ajild avdagiin