АНУ-ын M-Power реакторыг зохион бүтээсэн Бэбкок & Вилкокс (B&W) компани нь бага дунд чадлын реакторуудыг үйлдвэрлэж, зах зээлд гаргах асуудлыг түргэвчлэх зорилготойгоор АНУ-ын Эрчим хүчний яамтай гэрээ байгуулж эхний ээлжинд 79 сая ам.долларын санхүүжилтийг авахаар болжээ. АНУ-ын засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд тус улсын эрчим хүчний яамнаас тус компанид 5 жилийн хугацаанд нийт 150 сая ам.доллар олгохоор төлөвлөсөн аж.
Бага дунд чадлын реакторууд нь уламжлалт цөмийн реакторуудтай харьцуулахад овор хэмжээ багатайгаас гадна илүү энгийн бүтэцтэй, эрчим хүч дулааныг зэрэг үйлдвэрлэдэг давуу талтай 25-300 МВт цахилгааны хүчин чадалтай, даралтат усан реактор юм байна. Тус реакторын байгууламжийг газар дор байрлуулах бөгөөд битүүмжлэгдсэн байдалтай аж.
Сэтгэгдэл ( 0 )