Доминиканы сүмд малтлага хийсэн археологчид Румыны Ромео, Жульеттаг олсон байж магадгүй хэмээн таамаглажээ. Учир нь малтлагын явцад гар гараа атган нас барсан хос хоёрын араг яс олдсон байна.
Клуж-Напокагийн археолог, урлагийн түүхийн институтын шинжээчид тус газрыг сүмийн оршуулгын газар байсан гэж үзэж буй бөгөөд өөр хэд хэдэн араг яс олджээ. Уг олдвор нь 1450-1550 оны үед хамаарах аж.
Археологийн багийн тэргүүлэх судлаач А.Русу “Энэ бол үл мэдэгдэх нууц, учир нь тухайн үед хоёр хүнийг нэг дор оршуулдаггүй байсан. Олдворыг ажиглахад залуу нь гуяндаа маш хүнд гэмтэл авсанаас болж нас барсан бололтой. Түүнийг маш хурц зүйлээр их хүчтэй цохисноос нас барсан болов уу. Харин эмэгтэйн нас нь залуугийнхтай ойролцоо байснаас гадна эрүүл байсан гэдгийг бид тогтоосон. Тийм болохоор түүнийг нөхрөө эсвэл найз залуугаа алдсанаас болж шаналж үхсэн гэж таамаглаж байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Yas haranguutaaa zovj shanalsan ch geh shig vvniig bichigch ervvl uhaaantai hvn vvv