“Associated Press” агентлаг Твиттер хакерын дайралтанд өртжээ. Хакерууд Цагаан ордонд удаа дараа дэлбэрэлт гарч, Обама шархадсан тухай мэдээлэл тавьсан байна. Үүний дараа “АП” агентлаг Facebook дэх Твитттер дээр сүүлийн 20 минутын турш худал мэдээ гарч байгаа тул, итгэх хэрэггүй гэжээ.
Харин ИТАР-ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөл “АП” агентлагийн твиттер хакеруудын дайралтанд өртсөн тухай цахим захидал авсан ажээ.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни энэ талаар сэтгүүлчдэд мэдээлж “Цагаан ордонд ямар нэгэн дэлбэрэлт болоогүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ямар нэгэн байдлаар шархдаагүй. Ерөнхийлөгч маш сайн байгаа. Би дөнгөж сая түүнийг харсан” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )