Ливийн нийслэл Триполи хотноо Францын ЭСЯ-ны гадаа автомашин дэлбэлсний улмаас тус улсын хамгаалалтын хоёр ажилтан амиа алдаж, хэд хэдэн оршин суугчид хүнд шархадсан байна. Триполид болсон энэхүү дэлбэрэлтэнд Элчингийн байрны доод давхар, бэхлэлтийн хана өртсөнөөс гадна хөрш зэргэлдээх байшин, дэлгүүр ихээхэн хохирол амсчээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Ливи улсад энэхүү аймшигт халдлагад нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг уриалсан байна.
Дээрх хэрэг нь Ливийн нийслэл хотод гадны ЭСЯ-нд халдсан анхны тохиолдол болж байгаа юм. Дэлбэрэлт Мягмар гаригт орон нутгийн цагаар өглөөний 07 цагийн орчимд, Триполи хотын чинээлэг иргэдийн амьдардаг хэсэгт буюу Францын Элчингийн гадаа болжээ.
Элчингийн хамгаалалтын ажилтнуудын нэг нэлээд хүнд шархадсан бөгөөд бусад ажилтнууд хөнгөн бэртэж, гэмтсэн байна. Мөн хэд хэдэн оршин суугч өртөж, хөнгөн гэмтэл авчээ.
Сэтгэгдэл ( 0 )