Энэ сарын 15-нд Бостонд гарсан халдлагын улмаас гурван хүн амиа алдаж 200 орчим хүн шархадсан уг хэргийн хамсаатан Жохар Царнаев ах Тамерлантайгаа хамт бөмбөг дэлбэлснээ Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад мэдүүлсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжийг үндэслэн “Бостон глоб” сонины электрон хувилбарт нийтэлжээ. Жохар бас ахтайгаа дөрөвдүгээр сарын 19-нд цагдаагийн ажилтныг алснаа ч хүлээгээд байгаа аж. Тамерлан нь цагдаагийнхантай буудалцах үедээ амь алдсан бол Жохар шархдаж баригдсан юм. Тэр хоолойдоо шархадсан учраас ярьж чадахгүй бичгээр мэдүүлэг өгч, асуултын хариуд зөвхөн толгой дохиж байгаа аж. Гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч толгой дохиж байсан тэрээр шүүгчийн “өмгөөлөгчийн хөлс төлөх үү” гэсэн асуултад ганцхан үг “үгүй” гэж шивнэжээ.
АНУ-ын эрх баригчид Царнаевыг үй олноор нь устгах зэвсгийг буюу тухайн тохиолдолд гар хийцийн дэлбэрэх төхөөрөмж хэрэглэсэнд яллаж байна. Түүнчлэн бусдын хувийн өмчид санаатайгаар хохирол учруулсанд буруутгаж байгаа аж.
Эдгээр ялын төлөвлөгөөнүүд нь шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тохиолдолд, түүнд цаазын ял өгөх болно гэж АНУ-ын Хууль зүйн яам уламжилсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
iimerhuu allag akbaruudiig tamalj****hergtei zda!!! hoorhii gem zemgui olon hun sharhdaj !!! amidral gj yu gdgiig ch merdreegui bsan huu hurtel ami uregdsen!!! ene islamuudiig iim bolhoor manai chingiss khaan bainga horooj tsooruuldeg bsan bhaa!!!