Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын хоёр иргэн хулгайн хэрэгт холбогджээ. Чонжү хотын цагдаагийн газрын мэдээлж буйгаар нэгийг нь саатуулаад байгаа аж. Харин нөгөө хамсаатан залууг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Чонжү хотын ойролцоох хүлэмж барьдаг компанид хамтдаа ажилладаг байсан эдгээр Монгол залуус өнгөрсөн 22-ний өдрийн 14.00 цагийн орчим Чонжү хотын Гымандун дах гудамжаар явж байхдаа нэгэн нийтийн байрны 1 давхрын цонхны хамгаалалтын төмөр эвдэрсэн байхыг анзаарч, дотор нь хүн байгаа эсэхийг шалгасныхаа дараа хаалтыг төвөггүй татан цонхыг нээн орж, дотроос нь 1 сая воноор үнэлэгдэх нөөтбүүк, 3 ширхэг банкны карт хулгайлсан байна.
Хулгайд алдагдсан нөөтбүүк нь хаанаас хэрэглэж буйг мэдээлж байх хамгаалалтын системтэй аж. Тиймээс гэртээ аваачин хэрэглэж байсан 21 настай А удалгүй гэрээсээ баригджээ. Харин түүнтэй хамт хулгай хийсэн Монгол залууг Солонгос орон даяар эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл ( 7 )
arai tom yum avahgui 1 saya bontoi tentseh notebook bhdaa yahavde. Yalihgui yumnaas neree gargaad bh daa
shal hereggyi yum hulgailj baih yum banknii kartaar yah gej baigaa yum bol
ene korearu dandaal huduuni buusnuud ywah ymda
өНДӨР БОЛГОХ НУУЦЫГ БҮХ НОМЫН ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВААРАЙ. 88226272
өНДӨР БОЛГОХ НУУЦЫГ БҮХ НОМЫН ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВААРАЙ. 88226272
малнууд