Канны кино наадмыг зохион байгуулах хороо 2013 оны шүүгчдийн зөвлөлийн даргаар Холливудын нэрт кино найруулагч Стивен Спилбергийг томилсон билээ.
Саяхан тус хороо Австрали-Америкийн нэрт жүжигчин Николь Кидман,”Пигийн амьдрал”,”Бөгтөр уулс” киногоор алдартай найруулагч Энг Ли нарыг шинээр шүүгчдийн бүрэлдхүүнд оруулахаар болжээ.
Мөн Квентин Тарантиногийн киногоор “Оскар”-ын шагналын эзэн болсон Германы жүжигчин Кристоф Вальц Каннын кино наадмын шүүгчээр ажиллах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )