Далай ламын хойд дүрээр эмэгтэй хүн тодрох уу

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Далай лам хойд дүрээр нь эмэгтэй хүн тодорч болох санааг ухаалаг гэж үзжээ. Учир нь эмэгтэй хүн бусдыг хайрлан халамжлах талаа илүү хөгжүүлж чаддаг учраас хэрвээ тийм зүйл байвал би баяртайгаар хүлээж авна” хэмээн Түвдийн бурхны шашинтнуудын лидер XIV Далай лам айлтгасан байна.

Тэрээр “The Daily Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Эрдэмтэд нэгэн киног зэрэг үзсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд ажиглалт хийсэн байна. Эмэгтэй хүн нь илүү мэдрэмжийг үзүүлсэн түүний сэтгэлийн хөдөлгөөн нь хүчтэй байв. Ингэхлээр эмэгтэй хүнд нийгүүлсэнгүйн үзлийг тараан дэлгэрүүлэх илүү идэвхтэй боломж буйг харуулж байгаа гэсэн үг” хэмээн ярьжээ.

Өмнө  Далай лам ярихдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй хэмээн хэлж байсан.

Далай ламыг тэнгэрт хальсны дараа түвд лам нар түүний хойч дүрийг тодруулах эрэлд гардаг. Тэр нь тусгай зарчимд нийцсэн тодорхой хэмжээний шүүлтүүр давсан бага насны хүүхэд байх ёстой. Эрэл хэдэн жил үргэлжлэх бөгөөд тодорсон хойд дүр нь Лхас хотод очин туршлагатай багш лам нарын сургалтаар хүмүүжигддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top