Хэрэмтэй таксинд хүмүүс суух дуртай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Белоруссийн таксичин Петр Панкратов цэргийн албанд байхдаа нэгэн бяцхан хэрмийг үхлийн ирмэг дээр байхад нь аварчээ.

Бяцхан хэрэм ч Петькад дасан тэд хамтдаа цэргийн албаа дуусгажээ.Хөөрхөн анддаа тэр “Минск” гэж нэр хайрласан байна.

Одоо Панкратов таксичинаар ажилладаг бөгөөд үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл  “Минск”- тэйгээ үргэлж хамт ажилладаг байна. Дуулгавартай хөгжилтэй хэрэмхэн аян замын туршид зорчигчдыг хөгжөөж байдаг гэнэ.Ялангуяа хүүхдүүд маш их сонирхож илж үзэх дуртай ажээ.

Гэртээ ч тэр хөрш муужгайтай “эвтэй найртай” байж чаддаг байна.Цэргийн хуаранд байхын түүний хамгийн тухтай “буйдан” нь эзнийх нь цэнхэр дамар  малгай байжээ.Одоо ч хэрэмхэн аян замын уртад дамран малгайндаа  тухлаж явдаг гэнэ.Таксичин хэрэм эзнийхээ ашиг орлогыг багагүй нэмэгдүүлэн байнгын үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татаж чаддаг юм.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top