Тамерлан Царнаев АНУ-ын мэдээлийн төв баазад орсон байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Тамерлан Царнаев 2012 онд ОХУ-ын Дагестаны БНУ-д урт хугацааны аялал хийж байжээ.

АНУ-ын Засгийн газраас Бостоны Марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтэнд сэжиглэж буй сэжигтэний нэг нь алан хядах ажиллагааны мэдээллийн санд 18 сарын өмнө бүртгэгдсэн болохыг АНУ ын хэвлэлийнхэнд албаны хүмүүс мэдэгджээ.

АНУ-ын Тагнуулын Төв Газрын урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаагаар АНУ-д заналхийлсан ямар нэгэн баримт нотолгоо илрээгүй байна.

АНУ-ын хууль тогтоогчид Лхагва гарагт бөмбөгийг алсаас удирдаж дэлбэлсэн болохыг тогтоожээ. Гэвч 3 хүний амийг хөнөөж 260 гаруй хүнийг бэртээж гэмтээсэн энэ хэрэгсэл нь тийм ч нарийн төвөгтэй биш бөгөөд  зөвхөн хэдхэн барилгын хооронд ажилладаг болохыг АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top