Тайванд шувууны томууны халдвар авсан анхны тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Тайван  улсад шувууны томууны анхны тохиолдол илэрсн байна. Тус улсын 53 настай бизнесмен шувууны томууны H7N9 вирусаар халдварласан болохыг Тайванийн эрүүл мэндийн албаныхан тогтоожээ. Халдвар авсан хүн Хятадын Суцоу хотоос ирсэн өдгөө эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа аж. Суцоу хотоос Шанхайгаар дамжиж ирсэн бөгөөд 3 хоногийн дараа эмнэлэгт хүргэгджээ.

Тайваны Эрүүл Мэндийн сайд Чиу Вентагийн орон нутгийн хэвлэлд хэлснээр бол уг халдвар авсан хүн  Суцоу хотод байхдаа ямар нэгэн шувуунд хүрээгүй, чанаж болгоогүй шувууны мах идээгүй ч халдвар авчээ.

Тиймээс Тайваны Ерөнхийлөгч Ма Ен Жоу урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахыг эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо гэж тус улсын мэдээллийн төв агентлагаас мэдээлж байна.

Дашрамд дурьдахад шинжээчид шувууны томууны H7N9 вирусыг хүнээс хүнд дамжин халдварладаг эсэхийг одоогоор тогтоогүй ба энэ вирусыг нарийн судалсаар байна.

ДЭМБ-ын томууны судлаач Доктор Кэйжи Фукуда  Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр энэхүү шувууны томууны вирус нь бидний мэдэх хамгийн үхлийн аюултай төрөл болох нь тодорхой болоод байна гэж мэдэгдлээ. Мөн тэрээр ДЭМБ-ын баг зөвхөн судалгаа шинжилгээний эхний шатанд ажиллаж байгаа ба энэ нь баримт нотолгоо дээр үндэслэн хийгдэнэ гээд энэ вирус нь 2003 онд тархсан H5N1 вирусаас илүү шувуунаас хүнд амархан халдварладаг вирус юм гэж нэмж хэлжээ. Доктор Фукуда  Бээжин болон Шанхай хотын албаны хүмүүстэй хамт долоо хоногийн турш Хятад улсад ажиллах H7N9 вирусыг судлах ДЭМБ-ын судалгааны багийг удирдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top