Лалын тэрс үзэлтнүүдийг устгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Хятадын баруун хойд бүс нутагт терроризмын эсрэг ажиллагаа явуулах үеэр 21 хүн амиа алджээ. Тэдгээрийн ихэнхи нь цагдаагийн албан хаагчид болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид байсан тухай “Associated Press” мэдээллээ. Уг ажиллагааг Шинжаан Уйгурын өөртөө засах мужийн Бачу хотод явуулжээ. Орон нутгийн нийгмийн ажилтнуудын зэвсэглэсэн, сэжиг бүхий этгээдүүд байна гэсэн мэдээлийн дагуу цагдаагийнхан шуурхай ажилласан байна. Цагдаагийнхан бүслэх үед сэжигтэнүүд ямар нэгэн байдлаар гурван нийгмийн ажилтанг барьцаанд авч, цагдаагийнханы эсрэг хориглон гал нээж эхэлжээ. Буудалцааны үеэр гэмт хэрэгтнүүд барьцааны хүмүүсийг хөнөөж, байшинг шатаасан байна. Цагдаа нар дээр цэргийнхэн нэмэгдэн ирж хүч хавсран байж гэмт этгээдүүдийн эсэргүүцлийг дарсан аж.

Энэхүү ажиллагааны үеэр багаар бодоход 15 цагдаагийн албан хаагчид, төрийн албаныхан амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Түүнээс гадна зургаан сэжигтэн алагдаж, найман хүн баривчлагджээ. Орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар алан хядах бүлэглэлийн гэмт үйлдлийг таслан зогсоосон гэв.

Гэхдээ Шинжаан Уйгурын өөртөө засах мужийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нутгийн иргэд цагдаагийнханы мэдээллийг үгүйсгээд хэв журам сахиулагчид өөрсдөө будлиан хутгасан. Тэд эхэлж гал нээгээд, байшинг зөвшөөрөлгүйгээр нэгжсэн гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top