Царнаевийн ээж АНУ-д хулгайн хэргээр сэрдэгдэж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Ах дүү Царнаевийн  ээж Зубейдат террорист хэрэгт холбогдон  байцаагдаж буй хүү Жохарын  асуудлаар  АНУ-ыг зорих гэсэн боловч тэрээр өөрөө хил нэвтрэх боломжгүй болжээ.

Учир нь Зубейдат Царнаева өнгөрсөн жил Бостоны “Lord & Taylor” их  дэлгүүрээс  1,6 сая долларын үнэ бүхий ихээхэн хэмжээний  хувцас хулгайлсан хэрэг хөдлөшгүй баримтаар нотлогдон шүүхэд дуудагдсан байна.

Өнгөрсөн 2012 оны 10 сарын 25-нд болох байсан шүүх хуралдаанд тэрээр хүрэлцэн ирэлгүй төрөлх Дагестандаа ирсэн байна.

Байдал ноцтойгоор эргэн Зубейдат АНУ-д ирсэн тохиолдолд түүнийг баривчлах болсон талаар “Америкийн дуу хоолой “ агентлаг мэдээлжээ.

Ийнхүү зөвхөн  түүний нөхөр Анзор Царнаев АНУ-ыг зорих болоод байна.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z (93.182.206.14)  2025 оны 03 сарын 13

ene muuhai chechenuud bugd butehgui garuud orosuudad aluulj baihdaa taarna

1  |  0
zochin (75.166.141.38)  2025 оны 03 сарын 13

1600 dollar gej bainaa

1  |  0
Top