ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ЗХУ-ын ардын жүжигчин Юрий Яковлевийн 85 насны ойд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий сайдын баярын цахилгаанд түүний алдар суугаар ард түмэн бахархдагийг дурдаад үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Анна Каренина”,”Торгон цэргийн дууль”,”Идиот”,”Ууранд болсон хөгтэй явдал”,”Кин-дза-дза”киноны дүрүүдийг онцлон тэмдэглэжээ.
1952 оноос урлагийн гараагаа эхэлсэн Яковлев нь Евгений Вахтанговийн нэрэмжит академик театрын жүжигчин юм.Тэрээр тайз дэлгэцийн 85 гаруй дүрийг бүтээсэн байна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )