“Facebook”-ээр дамжуулж ач хүүгээ 830 мянган доллараар заржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Энэтхэгийн цагдаагийнхан дөнгөж төрсөн ач хүүгээ нэгэн бизнесмэнд зарсан 47 настай эрийг баривчилжээ. Тэрээр хүүхэд авах, өгөхөө Facebook цахим хуудсаар дамжуулан ярилцсан байна.
Лудхиян хотод оршин суугч, 47 настай Фероз Хан гэгч энэ эр ач хүүхдээ зарсан хэргээр ийнхүү шүүхийн өмнө зогсоод байна. Хэрэв ач хүүгээ хулгайлж, зарсан нь нотлогдвол түүнийг долоо хүртэл жил хорих ялаар шийтгэх аж.
Түүнд хүүхэд зарахад нь тусалж, хэлэлцээрийг зохион байгуулсан хоёр хамсаатныг нь мөн саатуулаад байгаа юм. Тэд ч мөн хорих ялаар шийтгэгдэх нь тодорхой. Мөрдлөгийн явцад Ханы охин Нури дөрөвдүгээр сарын эхээр амаржсан нь тодорхой болоод байгаа юм. Охиноо төрсөн тэр өдөр эцэг нь амаржих газрын сувилагч болон дадлагажигч эмчтэй нь хуйвалдан нярайг хулгайлжээ. Ингээд тэр ач хүүгээ 45 мянган рупи буюу 830 орчим доллараар наймаалцсан байна.
Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынхан Ханы хамсаатнууд хүүхэд наймаалах бусад тохиолдлуудтай холбоотой эсэхийг шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.194.115.99) 2025 оны 03 сарын 13

830 мянга биш 830 $ юм бн ш дэ

1  |  0
Top