Дахин хоёр түвд лам өөрсдийгөө шатаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Хятадын өмнөд нутгийн Сычуань мужид хоёр Түвд лам өөрсдийгөө шатааж нас барлаа хэмээн ВВС агентлаг мэдээллээ. Амиа алдсан лам нарын нэг нь 20 настай Лувсан Даваа нөгөө нь 23 настай Гончиг Босэр нар байсан бөгөөд Кирти хийдийн өмнө өөрсдийгөө шатаажээ.
Хэрэг явдал гарсан газарт өмнө нь ч хэд хэдэн удаа өөрийгөө шатаах буюу зулын гол болох явдал гарч байсан. Сүүлийн нэг жилийн дотор асар олон түвд лам нар ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн амиа золиосолсоор байгаа юм.

2011 оноос хойш гэхэд 100 гаруй залуу лам нар зулын гол болжээ. Тэд Хятадын нам төрийн тогтолцоог эсэргүүцэн өөрсдийн эрх чөлөөг тунхаглах гэж ийнхүү тэмцэж байгаа ард түмэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(188.154.57.150) 2013 оны 05 сарын 04

Tciilegnej suuh yum daa ohid huuhnuudiig n huchirhiilj erchuudiiig n all hydaj bna ene hytaduud hezee negen tcagt hytadiin avilgaliig avsaar bgaad manai eh oron bas iim bald orville Yana daa l gej set gel zovinoj suuh yum daa Ted oorsdiigoo schatahaas oor ymarch Agra tedend ygui zurhai zusuulsen ard tumen yyj ch blah bilei dei

0  |  0
Top