Ах дүү Царнаев Бостонд дэлбрэлт явуулсаныхаа дараа үргэлжлүүлэн Нью-Йорк хотноо террорист ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалжаар “Reuters” агентлаг мэдээлэл хийв.
Тамерлан болон Жохар Царнаев дэлбрэлтийн дараа 4 сарын 19 –нд Бостоноос олзны машинаар зугтаан Нью-Йорк хотын алдарт Таймс-Скверийн талбайд ээлжит дэлбрэлт хийх ёстой байжээ.
Гэвч барьцаалагдсан жолооч ШТС-д шатахуун цэнэглэх үеэр амжиж зугтан цагдаагийханд анхааруулж амжсанаар тэдний төлөвлөгөө бүтэлгүйдсэн байна.
Цагдаагийханы мөрдлөгийн үеэр буудалцаан болж 26 настай ах Тамерлан алагдаж дүү Жохар нь зугтсан ч маргааш нь нуугдсан газраасаа хүнд шархдан баривчлагдсан юм.
“Reuters” агентлагийн мэдээлсэнээр тэд тэсрэх дэлбрэх авахаар зэхэж байсан тухай Жохар мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.
Нью-Йорк хотын цагдаагийн газрын дарга Рэй Келлийн мэдэгдэж байгаагаар Жохар 2012 оны 11сард Таймс-Скверийн талбайд нөхдийн хамт авхуулсан гэрэл зураг олдсон бөгөөд эндээс ч зарим нэг зүйлийн сэжүүр тайлагдаж мэдэх юм.
Ах дүүс ээлжит дэлбрэлтэндээ урьдын адил хайруулын таваг,төмөр трубанд угсарсан гар хийцийн 6 дэлблэгч ашиглах төлөвлөгөөтэй байжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )