Хуурамч бичиг баримтаар 14 удаа хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

ОХУ-ын хилийг хууль бусаар 14 удаа  зөрчсөн БНХАУ-ын иргэний хэргийг  Өвөр Байгалийн хязгаарын прокурорын газар  шүүхээр шийдвэрлэхээр болжээ.

Хятадын иргэн Жень Вэй гэгч сураггүй алга болсон иргэний гадаад паспорт ашигладаг байсан байна.

2010 оны 12 сард ОХУ-ын Буриадад  түүнийг нэвтрэн орохыг хориглосон ч гэмт этгээд хэд хэдэн удаа шилжин суурьших хуулийг зөрчиж иржээ.

Жень Вэй нь БНХАУ-ын Хэйлунцян мужийн аюулгүй байдлын нөлөө бүхий ажилтан танилдаа хандан  тус улсын хуулийг зөрчин ор сураггүй алга болсон иргэн Го Чаншэний  иргэний бүртгэл мэдээллийг ашиглан  зургаа солин бичиг баримтыг ашигласан байна.

Энэ нь Орос-Хятад улсын хилийг зөрчсөн анхны тохиолдол биш юм.ОХУ-аас албадан гарсан  Лу Ваньлун гэгч Лу Синьлун  нэртэй паспорт ашиглан буцан орж ирж байжээ.

“Интерфакс” агентлагт орон нутгийн прокурорын газрын хийсэн тайлбарт БНХАУ-ын хууль тогтоомжоор иргэд өөрсдийн овог нэр төрсөн он сараа солих эрхтэй байдаг нь хууль зөрчигчдөд боломж олгодог талаар тайлбарласан байна.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.182.206.14) 2013 оны 05 сарын 03

medeej uls ni irgeddee bolomj olgoson bna yagaad bolohgui gej

0  |  0
Top