Нэрт циркчин мэргэжил нэгтнээ хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Оросын нэрт циркчин Руслан Персаев мэргэжил нэгтнээ хөнөөсөн хэргээр шалгагдан Тайваний шүүхэд эрүүгийн хавтаст хэрэг бүртгэгдээд байгаа юм.Сэжигтний хувьд одоогоор хэргээ хүлээгээгүй байгаа бөгөөд аргаүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлэг өгсөн байна.

4 сарын 16-ны өдөр Тайваньд тоглолтоор очсон Оросын циркийн ахлагч  өдгөө 57 настай Руслан Персаев \Циркийн  нэр нь Ирбек \  удирдлаган доорхи ажилтанаа үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр  29 настай циркчин Артур Аликовыг хэд хэдэн удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ.

Тоглолтын үеэр Персаев циркчин Артур Аликовын буруугаас болж 2 удаа мориноос хүчтэй ойчсон байна.

Орой нь нийтийн байранд Аликов  согтуу ирж Персаевтай марган хэрэлджээ.

Согтуу Аликов эхлээд довтолсонд Персаев хариу цохилт болгон хэд хутгалснаа мэдүүлээд байгаа юм.

Руслан Персаев циркийн хүнд үзүүлбэрийн найруулагч ,жүжигчин гэдгээрээ Холливудад ч танигдсан циркчин ажээ.

Тэрээр “Цагдаагийн академи”,”Глори ,Глори”,”Хүн-аалз”,”Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ  хүртэл”,”Ковбой Жо” зэрэг киноны каскадёрийн хүнд хэсгүүдэд оролцжээ.

Руслан Персаев мөн Оросын дэлгэцнээ “Бригад” ,”Туркийн гамбит”,”Чонын цус”, “Шидэлтийн марш” зэрэг кинонуудад  тоглосон байна.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
незнаю(202.9.47.130) 2013 оны 04 сарын 26

оросуудаа гэж...

0  |  0
Kkkkk(122.201.18.8) 2013 оны 04 сарын 26

Teneg oros bgaadaa gesen chini yag l tiim bn...ene malnuud l iim hereg tarij yavdag yum..

0  |  0
Top