Москва хотын сэтгэцийн эмнэлэг шатаж 36 хүн амиа алджээ. Олон хүний амийг авсан гал түймэр 14-р эмнэлэгт орон нутгийн цагаар пүрэв гаргийн 10 цагт эхэлсэн байна. Одоогийн байдаар шархадсан хүмүүсийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд тэдний ихэнх нь орон нутгийн өвчтөнгүүд аж. Сэтгэцийн эмнэлгийн бүх цонх төмөр хаалттай байснаас гадна бүх хохирогсод орон дээрээ шатсан байдалтай олджээ.
Цагдаа нар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Эхний байдлаар хийсэн галын дүгнэлтээр цахилгааны богино холбоо үүссэнээс гал гарсан байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )