Сэтгэцийн эмнэлэгийн гал дээр аврагчид цаг алдан очжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Москвагийн сэтгэцийн эмнэлэгт гарсан галын  улмаас 36 хүн амь насаа алдан хэд хэдэн хүн  хүнд шархадсан билээ.Одоогоор ослын  шалтгааныг цахилгааны богино холболтоос үүдсэн гэж дүгнээд байгаа юм.

Гэвч үүнтэй зэрэгцээд гал унтраах ангийн аврагчид хугацаа алдаагүй бол эрдэнэт хүний амь ийм олноор  сүйдэх байсан эсэх асуудал ноцтой сөхөгдөж эхэлжээ.

Москва орчмын Рамений тосгонд байрлах сэтгэцийн эмнэлэг хүрэхэд гал унтраах ангиас 42 км  зам туулдаг ажээ. Голын гарам хаалттай байснаас аврагчид  тойрон явсаар 20 гаруй минутыг алдан гал дээр хүрэлцэн иржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top