ОХУ-ын мэргэжлийн оношлогооны хорооноос Москва орчмын Дмитровын районы сэтгэцийн эмнэлэгт гал гарсан шалтгааныг анхаарал болгоомжгүйгээс гал алдсан гэсэн дүгнэлт гаргажээ.
Тус хорооны албан ёсны төлөөлөгч Ирина Гуменнаягийн сэтгүүлчдэд мэдээлсэнээр тусгаарласан тасгийн амралтын буйдан дээр тамхины гал алдсанаас гал гарах шалтгаан болжээ.
Энэ талаар галаас амьд үлдсэн өвчтөн гэрчилж байгаа юм.
Шөнийн нэг цагийн орчим түүнийг сэрэхэд утаа май хоолой хорсгон буйдан шатаж байсан байна. Галын голомтоос тэрээр сувилагч бүсгүй болон өвчтөн эмэгтэйн хамт амьд гарч чаджээ. Энэ үед бусад бүх өвчтөн нам унтаж байсан тул сэрээн аврах боломж мөхсджээ. Мөн дээрхи гэрчийн мэдүүлгээр тус эмнэлэгт хар тамхинд хэт мансууран донтогч эмчлүүлж байсан бөгөөд эмнэлэгийн байранд нууцаар тамхи татдагийг нь зарим өвчтөн мэддэг байжээ. Иймээс мансуурагч этгээд шөнө нууцаар тамхи татаж байгаад гал алдсан гэх дүгнэлтэд хүрчээ.
Гал гарах үед эмнэлэгийн байранд нийт 41 хүн байснаас 38 нь амь насаа алдан 3 хүн аврагдаж чаджээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 2 )
Ганц худаг дахь галыг хэн тавив....
baavar chin bas har tamhichin bizdee.adilhan l yum