-
1509-Ромын пап Юлий II Венецийн сүмээс огцорцээ.
-
1636-Цны голын өндөр эрэг дээр Тамбов хот үүсжээ.
-
1644-Канадад анх улаан буудай суулгажээ.
-
1667-Сохроод удаагүй Английн яруу найрагч Жон Мильтон энэ онд бичсэн “Хаягдсан диваажин “ нэртэй найраглалын зохиогчийн эрхээ 10 фунтээр худалдсан нь хожим түүний хамгийн шилдэг бүтээл нь байсан юм.
-
1822-1885-АНУ-ын 18 дахьЕрөнхийлөгч Улисс Грант мэндлэв.
-
1828-Лондон хотноо анхны амьтаны хүрээлэн байгуулагдав.
-
1886-1937 -Анхны синтетик полимер-нейлоныг нээсэн АНУ-ын химич Уоллес Хьюм Карозерс мэндлэв.
-
1900-1994- Алдарт тоншуул Вуди Вудпеккерийг амилуулсан хүүхэлдэйн киноны зураач Уолтер Ланц мэндэлжээ.
-
1906-Петербург хотноо “Украйнский вестник” сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа.
-
1908- онд Англид Лондонгийн зуны IV олимпийн тоглолт эхэллээ.
-
1960-ЗХУ-ын дэлгэцэнд Михаил Шолоховын “Сэргэлт” киноны тэргүүн бүлэг гарч ээ.Найруулагч А.Г.Ивановын бүтээлийг 30,2 сая хүн үзсэн нь тухайн үедээ өндөр дээд үзүүлэлт байв.
-
1963-Кубын эрх чөлөөний арлын хувьсгалын удирдагч Фидель Кастро Рус Москва хотноо анх удаа айлчлан ирэв.
-
1965-АНУ-д “Памперс”живхийн зохиогчийн эрхийг батлуулжээ.
-
1966-Ватиканд Ромын пап лам Павел VI ЗХУ-ын гадаад хэргийн сайд Андрей Громыкотой уулзжээ.
-
1974-Москва хотоос их бүтээн байгуулалтын БАМ-ын барилга байгууламжид Бүх холбоотын комсомолч залуучуудын гавшгай отряд аян замдаа гарав.
-
1978-Афганистанд “4сарын хувьсгал” гэгддэг төрийн эргэлт гарчээ.
-
1992-ОХУ-ын Саха \Якут\ улсыг тунхаглав.
-
Югослав улс задарсаны дараа Серб ,Черногорийн холбооны улс болон тусгаарлав.
-
2005-“Airbus A 380” онгоц анхны нислэгээ хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )