БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ерөө голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө сэрүүсч 12-14 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд Халхголын саваар хур тунадас, 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 29, 30-нд Алтайн салбар уулсаар, 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр бүх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл ( 0 )