АНУ-ын бахархал болсон хоёр “өндөр” 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн өглөө 19 алан хядагчийн онгоцтой довтолгооны улмаас нурам болж түүхэнд үлдсэн билээ. Дэлхий дахиныг цочроосон тэрхүү террорист халдлагын цаана олон улсын улс төр, эдийн засгийн бодлогод нэгмөсөн эргэлтийг хийх гэсэн их гүрний бодлого нуугдаж байсан талаар өнгөрсөн жилүүдэд баримтууд хөвөрч ирсэн. Гэсэн ч харагдах байдал дээрээ АНУ бол хохирогч билээ. Тэрчлэн хоёр өндрийг нураасан Боинг онгоцны эд ангийг Нью-Йоркод олсон байж магадгүй гэх мэдээлэл гараад байна. Тодруулбал, Нью-Йоркийн цагдаа нар нисэх онгоц буулгах механизмын нэг хэсгийг Доод Манхэттен орчимд хоёр байшингийн завсарт олсон аж. Улмаар 2001 оны 9-р сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн тэнгэр баганадсан байшингуудыг мөргөж нураасан Боинг онгоцны эд анги байх гэж үзсэн талаар CNN мэдээллээ. Гэхдээ шинжээчид одоо судалгааны ажлыг хийж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )