Кембриджийн гүнж цэнхэр өнгийн хүүхдийн тэрэг худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильямын эхнэр ирээдүйн төрөх хүүхдийнхээ хүйсийн тухай ярьсан нь цуу яриа тарахад хүргэжээ. Daily Mail сонинд бичснээр, Кэйт Миддлетон цэргийн албан хаагчдын эхнэрүүдтэй уулзахдаа, цайвар цэнхэр өнгийн хүүхдийн тэрэг авсан тухайгаа ярьжээ. “Bugaboo” тэргийг худалдаанд янз бүрийн өнгөтэй гаргадаг. Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй эцэг, эхчүүд нь ихэнхдээ завсрын өнгүүдийг сонгодог, энэ нь цайвар хүрэн, цайвар бор юм уу хар өнгө байдаг гэж сонинд тэмдэглжээ. Цайвар цэнхэр өнгө нь ханхүү болон гүнж "эрэгтэй хүүхэдтэй болох нь" гэх санааг төрүүлж буй юм гэж Daily Mail дурджээ. Хосууд эхний үед  ямар хүйстэй хүүхэд төрхийг мэдэхгүй байгаа гэж нууж  байжээ. Ингэхдээ тэд одоо эрэгтэй юм уу, аль эсвэл эмэгтэй хүүхэд гэж мэдсэн ч гэлээ, хааны уламжлал ёсоор төрхийн нууцыг хадгалах ёстой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top