Баасан гарагт Сөүлээс Умард болон Өмнөд Солонгосын хамтарсан үйлдвэрийн бүсээс үлдсэн иргэдээ татах шийдвэр гаргасан нь хоёр Солонгосын хооронд үүсээд байгаа түгшүүртэй байдалд шинэ цохилт боллоо.
Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгдсэн яамны сайд Рио Кил Жае телевизээр мэдэгдэл хийсэн нь Кэсон аж үйлдвэрийн цогцолборын нөхцөл байдлын талаар уулзалт хийх саналыг эсэргүүцсэн Умард Солонгосын эсэргүүцлийг Өмнөдийнхөн хүлээн авсан явдал боллоо.
Ийнхүү өнгөрсөн 7 хоногт үүссэн нөхцөл байдлын улмаас Өмнөд Солонгос аж үйлдвэрийн бүсээс үлдсэн иргэдээ татаж эхэллээ.
Пхеньян энэ сард бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан учраас энэ цогцолбор дахь үйл ажиллагааг зогсоосон билээ. Өмнөд Солонгост тулгарч буй нөхцөл байдал нь хоёр Солонгосын хамтын ажиллагааны сүүлчийн томоохон билэг тэмдэг болсон энэхүү үйлдвэрийн бүсийн ирээдүйг муугаар нөлөөлж байна. Сүүлийн 8 жилийн туршид хоёр Солонгосын хоорондын өмнөх хурцадмал байдлын үеэр ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан юм.
Гэвч Умард Солонгосын хил дээр байрлах Өмнөд Солонгосын 120 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг газар болох Кэсон аж үйлдвэрийн цогцолбор нь энэхүү нөхцөл байдлын гол золиос болоод байгаа нь илэрхий байна.
Сэтгэгдэл ( 0 )