Италийн Ромын төвд буу тавьсан хүн улс төрчдийг онох байгаа болгосон боловч хол байсан учраас цагдаагийн ажилтныг оносон гэж мэдүүлжээ.
Италийн Калабри өмнөд мужийн иргэн 49 настай эр энэ ням гарагт ерөнхий сайдын ажлын байрны гадаа буудаж цагдаагийн 2 ажилтан, 1 эмэгтэйг гэмтээжээ. Буудсан этгээд ажилгүй болсоноос болж сэтгэл санааны хүнд байдалд орон ийнхүү буудах болсон байна.
Ардчилсан намын гишүүн Энрико Леттагийн удирддаг шинэ эвслийн засгийн газрын тангараг өргөх ёслолын үеэр парламентийн ордны ойролцоо ийнхүү бууджээ.
Энэ оны 2-р сард үр дүн муутай болж өнгөрсөн сонгуулийн дараа засгийн газар нь мухардалд орсон байсан ба одоо л ийнхүү байгуулагдаж байгаа юм байна.
Италийн эдийн засгийн байдал муудаж, улс төрчдөд итгэх ард түмний итгэл суларсан энэ үед шинэ засгийн газар нь улс орны эдийн засгийг буцаан сэргээж ард олны итгэлийг олж авах хүндхэн үүрэг хариуцлагатай тулгарч байна.
Сэтгэгдэл ( 0 )