Хүүхэд хулгайлсан гэмт этгээдүүдийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

ОХУ болон Хятадын хууль сахиулагчид өнгөрсөн онд Оросын Сибирийн Иркутск хотод хоёр Хятад иргэнийг хулгайлж амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэж буй 4 сэжигтнийг баривчиллаа гэж Хятадын Синхуа агентлаг мэдээлэв.

Хятадын Олон нийтийн Аюулгүй байдлын Яамны баримт нотолгоон дээр тулгуурлан 2012 оны 4 дүгээр сард Хятадын баруун хойд хэсгийн Шинжян Уйгур Автономит мужийн иргэн хоёр хүүхэд ОХУ -д  хулгайлагдсан талаар тус  агентлаг мэдээлсэн байна. Гэмт этгээдүүд 4 сая юань ($649,000) барьцаанд  шаарджээ.

Хохирогчдын хамаатны хүмүүс барьцааны мөнгө 1,6 сая юанийг төлсөн боловч  хоёр хохирогчийн цогцсыг  Иркутск хотын голоос олжээ.

Эдгээр 4 сэжигтнүүд Хятадын иргэд ба тэдний хоёрыг нь өнгөрсөн оны сүүлээр Хятадаас баривчилж  хоёрыг нь ОХУ-аас баривчилж энэ онд Хятадад шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top