Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарыг Японы хойд хэсгийн 4 аралын газар нутгийн талаар харилцан хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, газар нутгийн гэрээг дахин хийх асуудал дээр санал нэгдэнэ байх гэж хоёр орны ард иргэд найдаж байна.
Хоёр орны удирдагчид Даваа гарагт уулзахдаа гаргасан хоёр орны хамтарсан тунхаглал бичигт Оросын мэдэлд байдаг арлуудын гэрээг дахин хийх тухай онцолжээ.
Энэхүү тунхаглалаар Японы болон ОХУ-ын удирдагчид өөрийн орны гадаад хэргийн сайд нарт хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж газар нутгийн гэрээг яаравчлан хийх талаар үүрэг болгох юм байна.
Арлууд нь Японы хойд хэсгийн Хоккайдо аралд байрладаг ба 1945 оны дэлхийн II дайнд Япончууд бууж өгснөөр тухайн үеийн ЗХУ энэ арлыг эзлэн авчээ.
Энэ тунхаглалд хоёр улс дайны дараах энхийн хэлэлцээрт одоог хүртэл гарын үсэг зураагүй байгаа түүхийн баримтын гажуудлыг цохон дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )