Өчигдөр Чехийн нийслэл Прага хотын нэгэн барилгад хий алдаж дэлбэрэлт болсны улмаас 30 гаруй хүн бэртэж гэмтжээ. Чехийн хэвлэл мэдээллээр дэлбэрэлтийн улмаас 3-4 хүн барилгын нуранганд дарагдаж 30 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээллээ.
Дэлбэрэлт маш хүчтэй болсон тул ойролцоох барилгуудын ханыг сүйтгэжээ. Цагдаагийнхан хотын хуучин барилгуудын ойролцоох газрыг хааж амжсан байна. Тэд 200 гаруй хүнийг энэ хэсгээс холдуулж нүүлгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )