Сирийн ерөнхий сайд тэсрэх бөмбөгт өртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Сирийн Ерөнхий сайд Ваел ал-Халки өчигдөр тэсрэх бөмбөгт өртжээ. Тус улсын төрийн мэдлийн  Сана мэдээллийн агентлаг Ерөнхий сайд Ваел ал-Халкигийн сууж явсан машинд тэсрэх бөмбөг дэлбэрч нэлээд хэдэн хүний амь үрэгдсэн боловч ерөнхий сайд эсэн мэнд гарсан талаар мэдээллээ.

Ерөнхий сайд Ваел ал-Халки Дамаск хотод болсон энэ дэлбэрэлтийг алан хядах ажиллагаатай холбоотой гэж үзээд засгийн газрын цэргийн хүчин улс орныг алан хядагчдаас цэвэрлэж аюулгүй байдлыг сайжруулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Дэлбэрэлтэнд тус улсын засгийн газрын томоохон дээд албаны хүмүүс өртөж амь үрэгджээ. Өнгөрсөн онд  тус улсын Үндэсний Аюулгүй байдлын байранд болсон халдлагад Сирийн Батлан хамгаалахын сайд болон түүний орлогч нар өртөж амь үрэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top