Голландын хатан хаан Беатрикс улс орон даяараа тэмдэглэж байгаа арга хэмжээн дээр хатан хааны суудлаас өөрийн хүсэлтээр татгалзаж өөрийн хүү хунтайж Вилльям Александрыг хаан ширээнд өргөмжилж буйгаа илэрхийлжээ.
75 настай хатан хаан Беатрикс 33 жил хатан хааны суудалд суусны эцэст татгалзлын гэрээнд гарын үсэг зурах юм байна.
Вильяам Александр нь 1890 онд таалал төгссөн III Вильяам хаанаас хойших анхны эзэн хаан нь болж байна.
Хатан хаан Беатрикс өнөөдөр буюу мягмар гарагийн өглөө хааны ордонд болох ёслолын арга хэмжээнд хааны титмээ шилжүүлэх юм байна. Вильяам Александр Голландын парламентийн нэгдсэн хуралдаан дээр тангараг өргөх ба түүний эхнэр Аргентинд төрсөн, хөрөнгө оруулагч банкны эзэн 41 настай Максима хатан болох юм.
Сэтгэгдэл ( 0 )