Гэрлээгүй хүмүүст зориулсан хувийн өмч худалдан авахад төлөх татварыг түр хугацаагаар зогсоосон байгаа ба энэ байдлыг ашиглахын тулд Хятадын томоохон хотуудад өнгөрсөн сард мянга мянган хосууд гэрлэлтээ цуцлуулахаар гэрлэлт цуцлах бүртгэлийн албаруу яарч байлаа. Орон нутгийн хэвлэл мэдээллээр Бээжин, Шанхай, Гуанжу хотуудад бүртгэлийн товчоонд урт урт дараалал үүссэн байгаа ба хаа нэгтээ овсгоотой хөрөнгө оруулагчид засгийн газраас орон сууцтай гэрлэсэн хосуудад хуучин байраа худалдсан тохиолдолд их хэмжээний татвар төлөхийг шаардсан шинэ хууль батлахаас өмнө байраа зарах буюу өмч хөрөнгө худалдан авахаар зорьж байна гэж мэдээллээ.
Энэ шинэ хуулийн зохицуулалт нь Хятадын замбараагүй хувийн өмчийн зах зээлийн талаарх таамгийг өөрчлөх зорилготой ба хосууд хуучин орон байраа зарах бол 20% хүртэл орлогын татвар төлөх шаардлагатай гэж тогтоогоод байгаа арга хэмжээний нэг хэсэг юм. Гэвч зарим хөрөнгө оруулагчид хэрэв хосууд гэрлэхээсээ өмнө буюу эсвэл гэрлэлтээ цуцалсны дараа байр худалдаж авах бол 20%-ийн хураамж төлөх шаардлагагүй юм гэдгийг аль хэдийнэ анзаарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )