Владимир Путины нэр нууц гэмт хэргийн бүртгэлд орсон нь алдаа байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Финляндын цагдаагийн газраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр хил дээр баривчлагдсан гэсэн бүртгэлтэйгээр нууц гэмт хэргийн бүртгэлд орсон байжээ.

Өнгөрсөн лхагва гарагт MTV3 телевизээр Путиныг  Оросын дээрэмчин Найт Волвестой холбоо тогтоосон учраас ийнхүү бүртгэлд орсон боловч Финландад гэмт хэрэгт сэжиглэгдээгүй гэдгийг мэдээлсэн байна. Гэвч тус улсын Үндэсний Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Робин Лардот Путины нэр жагсаалтад орсон явдал нь алдаа байсан ба нэрийг жагсаалтаас хассан гэдгээ мэдэгдлээ.

Ийнхүү Путины нэр нууц гэмт хэргийн бүртгэлд орсон нь тус хоёр улсын харилцаанд томоохон хүндрэл учруулж болзошгүй байжээ.

Финляндын Дотоод Хэргийн сайд Пайви Расанен ийнхүү алдаа гаргасанд маш их санаа зовж буйгаа илэрхийлж Путинаас уучлал гуйсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top