Америкийн NBA-ын тамирчин Жесон Коллинс гомо гэдгээ олон нийтэд дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Энэ улиралд NBA-ын Бостон Целтикс, Вашингтон Вицардад тоглосон Жесон Коллинс өөрийгөө Америкийн 4 томоохон спортын төрлөөр хичээллэдэг хөнгөн атлетикийн  гомо тамирчин гэдгийг олон нийтэд дэлгэлээ.

Тэрээр "би Америкийн 4 томоохон спортын төрлөөр хичээллэдэг хөнгөн атлетикийн  анхны нээлттэй гомо тамирчин гэдгийг олонд зарлахаар төлөвлөж байгаагүй. Гэвч би ширээний ард томоотой суугаад гараа өргөн “Би бол бусдаас өөр” гэж хэлдэг хүүхэд шиг байхыг хүсэхгүй байна" гэжээ.

Бостоны марафон гүйлтийн үеэр 3 хүн амь үрэгдсэн нь түүнийг ийнхүү өөрийнхөө талаар илэн далангүй зарлахад хүргэжээ.  Коллинс бүх зүйл өөрчлөгдөж байгаа энэ үед яагаад илүү үнэнч шударгаар амьдарч болохгүй гэж хэмээн бичсэн байна.

Мөн түүнчлэн твиттер хуудсандаа түүнийг дэмжиж захиа бичсэн хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top