Нидерландын хатан хаан Беатрикс өнөөдөр том хүү Уиллем-Александрт хаан ширээгээ шилжүүллээ. Ингэснээр Нидерланд улс 1890 оноос хойш 123 жилийн дараа анх удаагаа эзэн хаантай болсон байна.Үүнээс өмнө дандаа хатан хаад төр барьж байсан юм.
Өдгөө 75 настай хатан хаан Беатрикс Нидерландын хаан ширээнд 33 жилийн турш заларсан юм.
Тэрээр энэ оны 1сарын 31-нд 75 нас хүрэхдээ хаан ширээгээ том хүүдээ өв залгамжлуулах болсноо зарласан билээ..
Нидерландын хатан, хаан Беатрикс албан ёсоор хаан ширээнээс татгалзах бичиг баримтанд гарын үсэг зурснаар угсаа залгамжилсан ханхүү Уиллем-Александр хаан ширээнд залрав.
46 настай Ханхүү Уиллем-Александрын хувьд Нидерланд, Уэльст түүхийн чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд 1985-1987 оны хооронд Нидерландын эзэн хааны тэнгисийн цэрэгт алба хаасан байна.. Тэрээр эхнэр Максиматай гэрлээд 11 жил болж байгаа ба гурван охинтой юм байна.
Нидерланд улс парламентын засаглалтай хаант улс бөгөөд хаан нь албан ёсны төрийн тэргүүн бөгөөд сайд нарын танхимыг томилдог юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )