АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ хэрэв Ассадын засгийн газар химийн зэвсэг ашиглах хоригийг зөрчвөл Сири улсад цэргийн хүчээ оруулах шаардлагатай болно гэжээ. Мөн тэрээр химийн зэвсэг бол хэрцгий догшин аргаар хүмүүсийг үй олноор устгах аюултай ба химийн зэвсэг ашиглах явдал тархах эрсдэл маш өндөр байдаг гэж хэлсэн байна.
Сирийн зүгээс хийх иймэрхүү алхам нь АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд аз туршсан хэрэг болно гэж ерөнхийлөгч Барак Обама хэллээ.
АНУ нь НҮБ болон бусад орнуудтай хамтран Ассадын засгийн газар химийн зэвсэг ашигласан эсэхийг шалгаж үзэх юм байна. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард Бостоны марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийг дурдаад АНУ-ын иргэд алан хядагчдын бүлгийн хамсаатан бус зөвхөн үндсэрхэг үзэлтэй хувь хүмүүсийн хямралтай тулгараад байгаа ба ийм хүмүүсийн алан хядах үйлдэл хийхийг зогсоох хэрэгтэй гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )