Өмнөд Солонгос болон АНУ хамтарсан цэргийн сургуулилтаа хийж дууссан боловч сонор сэрэмжтэй хэвээр байна. Гэвч Умард Солонгосын хурцадмал байдал нэмэгдсээр байгаа юм.
Мягмар гарагт тус хоёр улсын цэргийн сургуулилт дуусахын өмнө Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Умард Солонгос дунд тусгалын баллистик пуужингаа харвах гэж байгаа талаар мэдэгдэж цэргийн сургуулилт дууссан ч Умард Солонгосын зүгээс хийж болзошгүй өдөөн хатгалгыг анхааралтай ажиглах хэрэгтэй гэж хэллээ.
АНУ-ын цэргийн хүч анх удаа Өмнөд Солонгостой хамтран Умард Солонгосоос халдлага хийсэн тохиолдолд Өмнөдийг дэмжин хамгаалахаар тохиролцсон баримт бичигт гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн 3-р сараас хойш тус хоёр улсын цэргийн хүчин Өмнөд Солонгосд Солонгосын хойгоос хийж болзошгүй халдлагад хариу үйлдэл үзүүлэх хамтарсан цэргийн сургуулилтаа хийсэн юм. Мөн 4-р сард Умард Солонгос нь Өмнөд Солонгосын эсрэг дайн зарлахаар АНУ-д заналхийлж эхэлсэн билээ.
АНУ үүний хариуд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж стратегийн томоохон бөмбөгдөгчүүдийг байрлуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )