Талийгаач аавынхаа дансыг хаалгахын тулд чандрыг нь аваачжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Британийн Дэвенпорт хотын оршин суугч 31 настай Шиобон Пирс талийгаач аавынхаа дансыг хаалгахын тулд орон нутгийн банкны нэгэн салбар дээр эцгийнхээ чандрыг аваачихад хүрчээ. Тэрээр эцэг нь 2011 оны аравдугаар сард хорт хавдрын улмаас 68 насандаа таалал төгссөн байна. Аавыг нь чандарласны дараа охинд нь санхүүгийн байгууллагаас нэхэмжлэл бүхий захидлууд ирэх болжээ.
Түүний эцэг Дэвид банканд есөн долларын өр зээлтэй түүнийгээ төлж барагдуулах ёстой хэмээн банкны ажилтнууд шаардсан байна. Охин банк руу аавыгаа нас барсныг илтгэх тодорхойлолтын хуулбарыг илгээсэн ч дансыг нь хаахад энэ бүхэн хангалтгүй гэсэн хариу иржээ. Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд талийгаачийн өрийн хэмжээ 950 доллар болтлоо өссөн аж.

Нийтдээ 20 гаруй нэхэмжлэл хүлээж авсан бүсгүй энэ бүхнээс залхан аавынхаа чандрыг нь ориг тодорхойлолттой нь аваад банк руу очсон байна. Банкны гайхаж хоцорсон ажилтнуудын өмнө тэрээр чандрыг тавиад чанга гэгчээр “Миний аав нас барсныг батлах нотолгоонууд хэрэгтэй гэл үү? Тэр чинь энэ байна. Би аваад ирлээ” гэж хашгирчээ. Банкны удирдлага хатагтай Пирсын энэ айлчлал бүгдийг тодорхой болгосон тул аавынх нь дансыг хаасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(124.158.66.165) 2013 оны 05 сарын 01

nogoo bond gargasan hediigee chandarlaad avaachaad ogchvol boloh uym bish yy

0  |  0
Top