НАСА Оросын Сансар судлалын агентлаг “Роскосмос”-той хамтран ажиллах гэрээгээ сунгав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

НАСА Оросын Сансар судлалын агентлаг “Роскосмос”-той  олон улсын сансрын буудлаас АНУ-ын сансрын нисэгчдийг зөөн тээвэрлэхэд хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэн сунгахын тулд 424 сая ам. доллар нэмж төлөхөөр болоод байна.
“Хэдийгээр Орос манай сайн хамтрагч боловч бид одоогоор өөрийн орны сансрын нисэгчдээ хөөргөж чадахгүй байгаа нь үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй хэрэг юм” гэж НАСА- ын удирдлага Чарлез Болден блог хуудсандаа бичжээ.
АНУ-ын сансрын хөлөг хөөргөх хөтөлбөр 2011 онд дууссанаас хойш АНУ ийнхүү олон улсын сансрын буудлаас сансрын нисэгчдийг зөөн тээвэрлэхэд Оросын “Роскосмос” агентлагт найдвар тавиад байгаа юм.
Энэхүү гэрээ нь АНУ-ын сансрын нисэгчдийг Оросын сансрын хөлгөөр олон улсын сансрын буудалруу 2016 он хүртэл тээвэрлэх ба 2017 он хүртэл тэднийг буцаан тээвэрлэх болон аврах үйлчилгээг мөн багтаасан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top