Балбын хүний наймаанд өртсөн циркийн жүжигчин

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Балбын иргэн Бижая Лимбу нь өөрийн мэргэжилдээ дуртай, туршлагатай циркийн жүжигчин. Гэвч түүнийг анх хүний наймаачид Балбаас Энэтхэгт худалдаж дөнгөж 9 настай байхад нь хүчээр циркийн жүжигчин болгожээ. Тэрээр Энэтхэгийн циркд 4 жил албадлагаар ажиллаж байгаад хүний наймаачдаас аврагдсан байна. Түүнийг бага байхад нь Балбын хүний наймаачид эцэг эхэд нь мөнгө төлөн авч явжээ. Энэтхэгт очоод циркийн сургуулилт хийж эхэлсэн ба өдөрт 3 тоглолт хийдэг байжээ.
Одоо тэрээр 21 настай ба Катаманду хотын циркийн алдартай жүжигчин болсон байна. Катамандугийн циркийн жүжигчдийн дунд хүний наймааны золиос болж байсан 13 жүжигчин байдаг юм байна.
Үндэсний Хүний Эрхийн хорооны мэдээгээр Балбын хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэл болон албадан хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор Балба, Энэтхэгт худалддаг байна. 2010 онд 5500 хүн хүний наймаанд өртөж байсан бол 2011 онд худалдагдсан буюу худалдагдахаар завдаж байсан 11500 хүн бүртгэлд оржээ. Үүнээс хэд нь хүүхэд байсан талаар нарийн мэдээлэл байхгүй байна.
АНУ-ын Төрийн Департментын хүний наймааны 2012 оны мэдээллээр Балбын засгийн газар хүний наймааг арилгах стардартыг дагаж мөрддөггүй болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top