Өчигдөр эрх баригч Венесулын социалист нэгдсэн нам болон сөрөг хүчний төлөөлөгчид зодолдсоны улмаас Венесуэлын Үндэсний ассамблейн хуралдаан тасалдан зогссон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Хуралдааныг парламентын сувгаар нэвтрүүлж байсан төдийгүй парламентын гишүүн сөрөг хүчний төлөөлөгчид царай нь хөх няц болсон депутат Хуулио Борхесын гэрэл зургийг блогууддаа нийтлэсэн аж. Урьдчилан мэдээлснээр Николас Мадурог Венесуэлын ерөнхийлөгчээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул санал өгөх эрхгүй болсон сөрөг хүчний төлөөлөгчид хуралдаан эхлэсний дараа вувузел хэмээх үлээвэр үлээжээ. Тэгээд эрх баригч хүчний талынхан биднийг дайрсан гэж сөрөг хүчний депутатууд мэдээлж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )