Бостоны марафон гүйлтийн үеэр халдлага хийж, дэлбэрэлт үйлдсэн хэмээн сэжиглэгдэж, баривчлах ажиллагааны үеэр хөнөөгдсөн Царнаев Тамерланы бэлэвсэн гэргий нөхрийхөө шарилыг авах хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад тавихаар зэхэж байгаа аж. Тамерланы бэлэвсэн гэргийн өргөдөлийг АНУ-ын эрх баригчдад дамжуулж өгнө хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн бөгөөд шарилыг өөр төрөл төрөгсдөд нь өгөхийг зөвшөөрөхгүйбайх магадлалтай аж.
Даүрамд дурьдахад эрх баригчид Тамерлан чухам ямар учраас нас барсныг илрүүлэн тогтоосон байна. Гэхдээ түүний нас барсан шалтгааныг одоохондоо зарлахгүй бөгөөд нас барсан гэх гэрчилгээг бэлэвсэн гэргийд нь өгсний дараа зарлаж мэдээлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )