АНУ Талибан хөдөлгөөн, хар тамхины наймааг санхүүжүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Афганистаны ҮАБЗ-д хэдэн арван сая ам.долларыг АНУ-ын ТТГ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд өгч байсан гэдгийг Ерөнхийлөгч Хамид Карзай нотолсон байна. Уг бэлэн мөнгийг гар цүнх, үүргэвч, гялгар уутанд хийж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэдэг аж. ТТГ-ын мөнгөний гол зорилго нь Афганистаны Засгийн газрын бодлого АНУ-ын эсрэг эргэхээс сэргийлэх, зарим нэг зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх явдал ажээ. Тухайлбал Төв Засгийн газрын талд генерал Абдул Рашид Дустумыг байлгахын тулд ТТГ-ын өгдөг мөнгөний зарим хэсэг зарцуулагддаг байна. Гэвч уг мөнгөний зарим нь Талибан хөдөлгөөн, эсвэл хар тамхины наймааг санхүүжүүлэхэд зарцуулагдсан ажээ. Анх 2002 оны 12 дугаар сард Ираны тал автомашин дүүрэн мөнгө Кабулд өгснөөс хойш ТТГ бэлэн мөнгө сар бүр өгөх болсон байна. Харин өнгөрсөн жил Афганистан, АНУ-ын стратегийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар Тегеран мөнгө өгөхөө зогсоосон талаар Telegraph уламжиллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top