Японы олон улсын ЖАЙКА байгууллагын нягтлан бодогч хууль бусаар мөнгө заллисан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа.ЖАЙКА байгууллагын нягтлан бодогч Такаши Ичино нь 2011 оноос хойш Филиппинд хэрэгжүүлж буй хүүхдийн эмнэлзүйн хөтөлбөрийн санг хариуцан ажиллаж байжээ. Түүнийг Филиппины банкнаас Япон дахь өөрийн хувийн дансруугаа 60 000 доллар шилжүүлэн авсан хэмээн сэжиглэж байна. Филиппин дахь байрныхаа түрээсийг төлөх байдлаар нуун далдаж агентлагийн данснаас чехээр мөнгө авчээ.Агентлаг төлбөр төлөхийг хойшлуулсны дараа мөрдлөгийг эхлүүлсэн ба шалгалтаар 80 000 доллар алга болсон байжээ. Такаши Ичиногийн гэрээг өнгөрсөн 2-р сард хүчингүй болгосон байна.Мөрдөн шалгах агентлаг түүнийг баривчилсан явдалд уучлалт гуйн энэ байдал дахин давтагдахаас сэргийлэхээ амлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )